Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын танхимын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ.

Тэрбээр сургууль, цэцэрлэгийн удирдлагууд болон Нэгдсэн эмнэлэг, “Борхойн наран” өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудтай уулзаж, коронавируст халдварын нөхцөл байдалтай танилцлаа.

Цар тахлын тархалтаас шалтгаалан өвчлөлийг бууруулах арга хэмжээ авч сумын Онцгой комиссын шийдвэрээр танхимын сургалтыг аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 6 хүртэл цахим хэлбэрт шилжүүллээ.