Орон бүрийн бүсгүйчүүд гадаад үзэмжиндээ өөр өөрсдийнхөөрөө анхаарал тавьдаг онцлогтой.

Америк эмэгтэйчүүд
Эрүүл мэнддээ их анхаардаг. Спорт, биеийн тамирт дуртай, чөлөөт цагаа цэвэр агаарт өнгөрүүлдэг. Янз бүрийн хоолны дэглэм барьдаг. Гадаад үзэмжиндээ их шүүмжлэлттэй ханддаг.
Пластик мэс ажилбар голдуу хийлгэдэг. Герман эмэгтэйчүүд Косметик, гоо засалд их мөнгө үрэх дургүй. Хуучинсаг үзэлтэй. Натурал бодисоор биөэ тордохыг эрхэмлэдэг. Шинэ тос авахын өмнө герман эмэгтэйчүүд найрлаганд нь юу орсон болохыг нарийн судалдаг.

Англи эмэгтэйчүүд
Юуны өмнө нүүрийн цэвэр байдлыг эрхэмлэдэг. Сүрчиг их хэрэглэдэггүй. Янз бүрийн анхилуун үнэртэн хэрэглэх нь бий. Итали эмэгтэйчүүд Мэдрэмжтэй, тачаангуй. Тав тухтай, тансаг амьдралыг эрхэмлэдэг.
Гоо үзэсгэлэнгээ ил гаргах дуртай. Сайхан харагдуулах янз бүрийн арга мэддэг. Пластик гоо сайхны мэс ажилбар хийлгэх нь байдаг.Өтгөн, долгиолсон, гялалзсан үсийг гоо сайхны гол хэмжүүр гэж үздэг. Иймд үс арчилгаанд итали эмэгтэйчүүд гар татдаггүй.

Испани эмэгтэйчүүд
Тооцоотой, хямгатай. Үрчлээний эсрэг крем, тосыг бараг хэрэглэдэггүй. Маргаашийн тухай боддоггүй, өнөөдрөөр амьдардаг. Испани эмэгтэйчүүдийн нийгмийн амьдрал их баялаг, идэвхтэй байдаг. Жимс, цэцэг, ургамлын үнэртэй сүрчгэнд дуртай.

Грек эмэгтэйчүүд
Моод хөөцөлддөг. Үрчлээстэй тэмцэж, нүүрээ нарнаас хамгаалдаг. Францын косметикийг эрхэмлэдэг. Косметикийн ихэнх үйлчлэлийг гэрийн нөхцөлд хийх дуртай. Гоо сайхны бүтээгдэхүүнд их мөнгө зарцуулдаг. Франц эмэгтэйчүүдийн гоо засалд шүүмжлэлтэй ханддаг.

Франц эмэгтэйчүүд
Төрөлхийн сээтгэнүүр улс. Сүрчгийн эх орон тул сонголт сайтай. Үнэ хямдарсан гоо сайхны бүтээгдэхүүнийг сонирхдог. Ашигтай зөвлөгөө өгч чаддаг газраас гоо сайхны барааг худалдан авдаг.

Швед, Дани, Норвеги эмэгтэйчүүд
Байгалийн, натурал төрхөөр байх дуртай. Маш цэвэрч. Байнга усанд орж байдаг. Гэрийн нөхцөлд бэлтгэсэн гоо засалд дуртай. Гол нь хямдхан, энгийн, экологийн хувьд цэвэр байх л чухал. Мөн саунд дуртай. Үсчинд бараг ордоггүй / маш үнэтэй/ Үрчлээсийг тоох ч үгүй. Жамаараа байх ёстой гэж үздэг.

Вьетнам эмэгтэйчүүд
Косметик нэг их хэрэглэдэггүй. Хүн орхоодойн тосонд их ач холбогдол өгдөг. Үсэндээ их анхаарч цаг зарцуулдаг. Өдөрт гурван удаа самнаж, янз бүрийн үнэртэн түрхдэг.

Орос эмэгтэйчүүд
Туйлшрах дуртай. Гадаад үзэмжиндээ ер анхаарахгүй эсвэл фанатик байдлаар арчлах нь дэнддэг. Ерөнхийдөө бол гоо сайхны мэдрэмж сайтай. Ямар ч нөхцөл байдалд дажгүй харагдаж чаддаг. Шинэ үеийн орос эмэгтэйчүүд пластик гоо засал их хийлгэх болсон.

Монгол эмэгтэйчүүд
Косметик хэрэглэх дуртай ч, найрлага, орц, үйлдвэрлэсэн хугацааг тэр бүр анзаардаггүй. Өөртөө тохирох эсэхийг сайн судладаггүй. Гоо сайхны аль нэг бүтээгдэхүүнийг хэн нэгний амнаас сургаар олж мэддэг. Өөртөө зохицох эсэхийг нарийн хянадаггүй. Брендийн бүтээгдэхүүнийг тэр бүр сонирхдоггүй. Гол төлөв хямд, чанаргүй бүтээгдэхүүнийг сонгодог. Ингэснээр арьс нь эрүүл бус байдаг.Энэ нь хэдийгээр бүх бүсгүйчүүлд хамаарагдахгүй ч зарим талаараа үнэний ортой билээ.