Үс бол нүүрний адил арчилгаа шаарддаг. Арчилгаа сайтай үс хүний ядарч зүдэрсэн царай зүсийг хүртэл “өөд татдаг”. Нойргүй хоносон юм уу, сэтгэл санаа тавгүйтэн, царай зүс гундсан үед үсээ сайн сайн угааж арчил. Үсний арчилгааны хэдэн аргыг танд дэлгэе.

 photo nomer02_zps4cd36196.jpg

- Саун болон бассейнд тогтмол орох нь үс хугарч, хатууруулдаг. Тиймээс ус, ууранд орохдоо нөйтон алчуураар толгойгоо боож, саун, бассейнаас гарсныхаа дараа тэжээлийн шампунь, ангижруулагчаар зайлаарай.

- Хүний үс амьсгалын хэрээр ургаж, унаж байдаг. Үсний үзүүр гадны нөлөөгөөр салаалдаг. Энэ нь үсний хэлбэрийг алдагдуулж, муухай харагдуулдаг. Мөн салаалсан үс нь шим тэжээлээ амархан алдаж, уян хатан чанар нь алдагдсан байдаг тул бусад үсэндээ нөлөөлдөг. Тиймээс сард дор хаяж нэг удаа үснийхээ үзүүрийг сөрмүүлээрэй.

- Үсний арчилгаанд сам чухал. Хэний ч санаанд оромгүй сам нь байгалийн материалаар хийгдсэн нь л сайн. Хуаанцар сам нь үсийг цахилгаанжуулдаг муу талтай.

 photo nomer03_zps83c3c8a9.jpg

- Хүмүүс үсээ байнга угааснаар хуурайшдаг гэсэн буруу ойлголттой байдаг. Тэгвэл аль болох ойр ойрхон угаах нь сайн. Ингэхдээ үсэндээ тохирсон шампунь, ангижруулагчийг л хэрэглэх шаардлагатай. Угаах тусам өнгө орж, зөөлөрдөг.

- Үс тослогтохоороо хуйх таагүй үнэртдэг. Энэ үнэрийг дарахыг тулд зөөлөн үнэртэй сүрчиг нэг дуслыг усандаа холиод үсээ зайлна.

- Аль болох хими хийлгэхгүй байхыг хичээ. Үсийг жинхэнэ хугалж, хуурайшуулдаг зүйл бол хими. Гарцаагүй хими хийлгэх тохиолдолд үсний хуйханд тэжээлийн тос түрхэж, сайтар иллэг хийсний дараа хими хийлгэ. Химитэй үед долоо хоног болгон үсний тэжээлийн тос түрхэж байх хэрэгтэй.

 photo nomer01_zpsa95e8cc0.jpg

- Үсийг байнга өнгөлөг байлгахын тулд байхуу болон хар цайны хандаар үсээ угаа. Энэ нь үсийг гандахаас сэргийлдэг. Үүнээс гадна үсийг гандаахгүй байх нэн сайн арга бий. Ингэхдээ нэг ширхэг шинэ өндгийг дөраөн халбага коньяк ч юм, ликёртой хольж хутгаад үсэндээ түрх. Нүүр гарыг алчуураар дарж боогоод 25 минут болсны дараа бүлээн усаар угаана. Үстаньсэвсгэр зөөлөн, өнгөлөгболно.

- Дотор эрхтэний нөлөөгөөр бус сэтгэл санаатай холбоотойгоор, эсвэл арчилгаа муутайгаас болж үс унасан тохиолдолд гэрийн нөхцөлд доорх маскийг тавьж болно. Үсээ угаагаад нойтноор хагалж, тэр хэсэгтээ нунтаг цагаан давс түрхэн гялгар цаасаар битүү боогоод 15 минут байлгаад, дараа нь цэвэр усаар зайлна. Энэ аргыг 6-10 удаа хэрэглэхэд үсний унах аюулаас бүрэн ангижирна.

Үс чинь хэт тослогтоод байвал элгээ шинжлүүл
Чанартай сайн шампунь тогтмол хэрэглэхийн зэрэгцээ дээрх аргыг хэрэглээд ч үс чинь өнгөлөг, зөөлөн болж чадахгүй бол, унамтгай бол эрүүл мэнддээ анхаарах болсныг хэлж байгаа юм. мөн шим тэжээл муутай хоол удаан идэж ууснаас үсний гялалзсан өнгө алга болдог. Энэ үед үнэтэй тэжээлийн тос, бэлдмэлүүд хэрэглэх хэрэггүй. Таны дотор эрхтэний үйл ажиллагаа хямарч, ямар нэгэн байдлаар өвчилсөн байна. Учир нь хүний мэдрэлийн систем толгойн арьсыг дотор эрхтэнүүдтэй холбож байдаг түүнээс шалтгаалж үс чинь өвчилж байгаа юм.

 photo nomer04_zps8c0aa7ef.jpg

- Үс их хэмжээгээр унах нь булчирхайн үөрлийн өвчнүүд, мөн элэг, цөс өвчилснийг илтгэж байна. ур чинь хэтэрхий их тослогтоод байвал элгээг шинжлүүлэхэд гэмгүй шүү.

- Үс хагтах нь ходоод гэдэс хямарсны тэмдэг.

- Хуйх болон үс хуурайших нь бөөр өвчилсний шинж.

- Үс наснаасаа эрт бууралтах нь бамбай булчирхайн өвчтэй хүнд тохиолддог. Эдгээр өвчний улмаас үс “өвчилбөл” эхлээд дотоод эрхтэнээ эмчлүүлээд, аажимдаа үсний гадаад арчилгааг /дээрх зөвөлгөөний дагуу/ хийгээрэй.