Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Болормаа өнгөрсөн оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө харамсалтайгаар нас барсан. Тэрээр аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн албан өрөөнөөс гарч явсны дараа амиа алдсан юм.

Энэ хэргийн шүүх хурал Ковид19 халдварын нөхцөл байдлын улмаас долоон удаа хойшилсны эцэст өнөөдөр буюу 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09.00 цагт эхэллээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нар дөрвөн өмгөөлөгчтэйгөөр оролцох аж. Мөн хохирогчийн ээж болон зургаан гэрч шүүх хуралд оролцохоор болжээ.

Хэрэгт холбогдогч нарын гэм буруугийн шүүх хуралдаан гурван удаа хойшлоод буй. Харин өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 09:00 цагт эхэлсэн. Ингээд шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүн болон улсын яллагчаас татгалзах санал гаргалаа. Тиймээс шүүх бүрэлдэхүүнээр зөвлөлдөж шийдвэр гаргах ёстой хэмээн нэг цаг завсарлалаа.

Хэргийг эргэн сануулахад, 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С.Болормаа тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн албан өрөөнөөс гарч явсны дараа амиа алдсан юм.