Дэлхийн сая сая эрчүүд болоод монголын мянга мянган эрчзздийн сонголт болсон "Playboy Mongolia" сэтгүүлийн 4-р сарын дугаарын  "Playmate"-аар фото модель Н.Энхмаа оролцжээ.

Алдарт “Playboy” сэтгүүл 1953 онд анхны дугаараа өлгийдөн авсанаас хойш эдүгээ 60 жилийн түүхийг бичилцэж, Enterprises, Inc., компани болтлоо өсөн дэвшиж,  дэлхийн өнцөг булан бүрт сэтгүүлээ хүргэдэг болсон. Сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнер АНУ-ын Чикагогийн уугуул иргэн. Их сургуулиа дүүргэсний дараа 1944-1946 онд АНУ-ын армид алба хааж байх үедээ цэргийн сонинд сэтгүүлч хийж байсан нь түүний ирээдүйн ажлын гараа болжээ. Оюутан байхдаа эрчүүдэд зориулсан сэтгүүл гаргах санааг олсон байна.

Анхны дугаарыг алдарт Мэрилин Монро чимж, тухайн үеийн “бестселлер” номын хэсэг,  ярилцлага, нийтлэл зэргийг оруулсан байна. Өнөөдрийн байдлаар "Playboy" нь борлуулалтын тоогоороо эрчүүдэд зориулсан бусад  сэтгүүлээс тэргүүлсэн хэвээр байна.  Зөвхөн АНУ-д гэхэд  л 9 сая хувь хэвлэгддэг аж. Дэлхийн 37 оронд хэвлэгддэг, нийт 15 сая гаруй уншигчтай тус сэтгүүлийн 32 дахь албан ёсны төлөөлөгчөөр Монгол улс тодорсон. Энэ эрхэм үйл хэргийг Monhouse групп  болон Look Press ХХК  хамтран тун амжилттайгаар эхлүүлсэн юм.

Үе үеийн соёлт эрчүүдийн унших дуртай, дэлхийн “number one” сэтгүүл “Playboy” нь амжилттай яваа шинэ үеийнхний сонирхолтой, хэвшмэл бус амьдралын энтертайнмэнт хүсэл сонирхлыг хангахыг гол зорилгоо болгон ажилласаар ирсэн билээ. Дэлхийд брэнд болсон тус сэтгүүлийн Монгол дахь төлөөлөл “Playboy Mongolia” сэтгүүл ч энэ зарчим, бодлогын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.