Гурвалжингийн гүүрний хойд талд байрлах өндөр хүчдэлийн шон дээр нэгэн залуу амиа хорлохоор гараад байна. Тэрбээр уг шонгоос доош үсэрнэ хэмээсэн аж.

Энэ дагуу Яаралтай түргэн тусламжийн төв болон НОБГ-ын аврагчид очиж, түүнийг буулгах арга хэмжээг авч байгаа юм. Энэ талаар ЦДҮС ХК-ийн ерөнхий инженер Жаргалсайхан “Тулгуур дээр гарсан залууг буулгахаар холбогдох албаныхан тухайн байршилд очсон. Манай цахилгаанчид цахилгааны хүчдэлийг нь хоёр талаар нь тасалсан. Тэгэхгүй бол тогонд цохиулах эрсдэлтэй өндөр" гэлээ.