Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан энэ сарын 13-ны өдөр Цагдан хорих 461-р ангид нас барсан.

Тэгвэл Д.Амарсайхан агсан болон "Тэнгри" холдингийн захирал Х.Анхбаяр, түүний туслах А.Чандмань, Н.Отгонболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хаалттай эхэлсэн юм.  

 

Гэсэн ч шүүх хурал  энэ сарын 29-ний өдрийг хүртэл хойшилжээ. Учир  шүүгдэгч Н.Отгонболдын өмгөөлөгч хүнд зодуулсаны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй болсон аж. Энэ хэрэг шүүхэд шилжсэний дараа Д.Амарсайхан амиа алдсан байдаг.


Ямартай ч  Д.Амарсайхан агсаныг авлига авсан. "Тэнгри" холдингийн захирал Х.Анхбаярыг авлига өгсөн. Талийгаачийн ахынх нь хүү Ц.Чандманийг халхавч болсон. Н.Отгонболдыг дамжуулагч хийсэн гэдгээр сэжигтнээр татжээ.