Зураг дээрх 18 сартай бяцхан энэтхэг охин үхлийн аюулын ирмэг дээр байгаа юм. Тэрээр тархины өвчин туссан бөгөөд эцэг, эх нь ядуу тарчиг амьдралтай учир охиноо эмчлүүлэх мөнгөгүй аж.

Руна охин тархины усжилттай төрсөн бөгөөд энэ өвчнийг эмчлэхэд багагүй мөнгө хэрэгтэй. Гэтэл түүний эцэг нь тоосгоны үйлдвэрт ажилладаг бөгөөд өдөрт ердөө 150 рупи буюу 2,75 долларын цалинтай гэнэ. Тиймээс охиныхоо шаналж буйг харахаас өөр зүйл хийж чадахгүй байгаа аж.