Пакур гэгч зүйл сүүлийн үед залуусын дунд ихээхэн газар авч байгаа бөгөөд элдэв саад, өндөр дээрээс үсрэх урлагийг ингэж нэрлэх болсон.

Харин энэ урлагийг сонирхогч нэгэн хятад залуу саваагүй зангаасаа болж амиа алджээ. 21 настай залуу 40 метрийн өндрөөс голын ус руу үсэрч, найзууд нь гар утсаараа зургийг нь авах байжээ. Төлөвлөгөө ёсоор бол ус руу үсэрсний дараа тэрээр сэлж, гүүр рүү гарах байсан аж.

Харамсалтай нь ус руу үсрэхдээ усанд цохиулан амиа алджээ. “Бид түүнийг үхсэн гэж бодоогүй. Ванг ус руу үсэрсний дараа бараг 10 секунд болоод хөвж гарсан ирсэн” гэж найзууд нь ярьжээ.  

Амиа алдсан залуу Холливудын кино ихээр үздэг байсан бөгөөд Жеймс Бонд зэрэг киноны хүнд бичлэгт оролцдог орлон тоглогч болох хүсэлтэй нэгэн байжээ.