Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа Лондонгийн олимпиос хойш спортоосоо түр хөндийрсөн. Тэрбээр энэ жилээс их спортдоо эргэн ирж бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ. Бэлтгэл сайн байгаагаа харуулсан амжилтыг гаргасан юм. Тодруулбал, “Буудагч” клубын нэрэмжит тэмцээнд түрүүлж алтан медаль хүртсэн. Тэгвэл Монголын буудлагын спорт холбооны цомын төлөөх чансаа тогтоох тэмцээний дөрөвдүгээр шатанд дахин түрүүллээ.

О.Гүндэгмаа гавъяат 583  оноогоор нэгдүгээр байрт, 580 оноогоор ОУХМ Ц.Мөнхзул хоёрдугаар байрт, ОУХМ Т.Баярцэцэг 572 оноогоор гуравдугаар байр эзэлжээ.

Тэрбээр ирэх есдүгээр сарын 6-20-нд Испанийн Гренадад болох дэлхийн аваргад өрсөлдөж 2016 оны олимпийн эрхийн төлөө цэц мэргэнээ сорино.