БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх Бээжингийн гудамжны замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлжээ. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Бээжин констракшн инженеринг” групп, туслан гүйцтэтгэчээр “Дүүрэн трейд” ХХК, “ЧММ” ХХК-ийн түншлэл ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Орчлон сургуулийн урд зам буюу залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөний орчмын 200 метр замын зорчих хэсгийн 2 дугаар эгнээнүүдийг энэ сарын 23-ны 23:00 цагаас эхлэн нэг сарын хугацаатай хааж, шинээр барих гүүрийн далангийн тулц, ханын ажлыг гүйцэтгэхээр боллоо. Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 1 дүгээр эгнээгээр хэвийн зорчуулах юм.