МИАТ-ын мөнгө угаасан хэрэгт буруутгагдан сэжигтнээр хоригдон шалгагдаж байсан хүмүүсээс гурвыг нь батлан даалтанд гаргасан байна. 

МИАТ-ын компанийн гүйцэтгэх захирал асан Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Н.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа нар эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтанд гарлаа. Уг хэрэг анх дуулиан болж сэжигтнүүдийг хоьж шалгаж эхлэх үед Н.Орхон эхнэрээ суллуулах хүсэлтээ гаргаж ямар ч холбогдолгүй гэж мэдүүлж байсан. Гэхдээ бүр хэргийг шалгаж байгаа ажлын хэсгийнхэнд эхнэрийг минь суллавал энэ хэрэгт холбоотой улстөр, бизнесийн бүлэглэлийн 20 хүний нэрийг хэлж өгнө гэж хүртэл мэдүүлж байсан. Ийнхүү мэдүүлснээс хойш нэлээд хэд хоногийн дараа эхнэр нь батлан даалтанд гарч байна. Эндээс харахад Н.Орхон хам хэрэгтэн болох улстөрчдийн нэрийг хэлсэн үү гэдэг хардлага төрж байна.
Мөн энэ хэргийн мөрдөн шалгаж хугацаа дуусгавар болж байгаа. Удахгүй прокурорт шилжинэ гэж мэдээлж байгаа.