Өчигдөр сая “Facebook”-ийн Paparazzi+Traffic группт ийм нэгэн зураг орж ирлээ. Энд нэг залуу цагдааг зодож байна. Харин цаана нь байгаа залуучууд “болж” гэсэн юм шиг л зүгээр л харж зогсоно… 

Энэ үйл явдал өнөөдөр Дэнжийн мянгад болжээ. Зургийг харсан хүмүүсийн нэг хэсэг нь “Сайн гөвшөөд өг. Цагдаа нар аймшигтай дээрэнгүй харьцаатай” хэмээсэн бол нөгөө хэсэг нь “Та нар зодуулахаараа битгий уйлаад цагдаа дээр очоорой, Муу ч сайн ч төрийн цагдаа хүнийг арай болохгүй байх аа. Муу бүхний өөдөөс хамгийн түрүүнд хэдэн муусайн цагдаа нар л явдаг шд. Тэр цаана нь хараад л зогсч байдаг залуус нээрээ… Цагдаа иргэн хоёрын хооронд яагаад ийм том ангал гарчихсан юм бол. Цагдаад дурттай хүн гэж бараг алга. Энэ ауудлыг яаж хэзээ шийдэх юм болдоо” хэмээн халаглав.