Намайг Г.гэдэг. Би өөрт тохиолдсон зүйлээ бичиж та бүхэнд ийм зүйл бүү тохиолдоосой гэж хүсч энэхүү зүйлийг хэлж байгаа юм.

Одоо 28-тай саяхныг болтол ганц бие явсан юм. Тэгээд нэг өдөр найз эмэгтэйчүүдтэйгээ уулзаж шоудлаа. Бид хэдийг нөгөө ширээнд сууж байсан залуус ирж бидэнтэй хамт сууж хамтдаа нэг оройг өнгөрөөсөн. Тэр залуусын нэг нь их таалагдсан юм. Шөнө ч болж бид хэд явахаар гарахад нөгөө залуу миний дугаарыг асуулаа би ч өгчихсөн. Нэг хэсэг утасны найзууд байж байгаад уулзаж учирдаг боловоо. Дотно харьцаанд ч орсон уулзаад бараг 6 сар болсон би жирэмсэн болсноо түүнд хэлэхэд маш их уурлаж би гэр бүлтэй хүн чам шиг хүнийг ханиараа сонгохгүй миний эхнэр ч бас жирэмсэн тэр хойгуур нь чамтай зугаацсан юм. харин чи наад хүүхдээ авахуулна уу яана уу өөрөө мэд гээд хаяад явсан.

Би яах аа мэдэхгүй явсаар эцэгггүй хүүхдээр яах вэ дээ гээд авахуулсан даа. Эмэгтэйчүүд минь сайн л хүнээ танихгүй бол хуурмаг хүн олон байдаг болж би одоо хэнд ч итгэхгүй. Надтай хамт хонож өнжөөд явдаг байсан хүн эхнэртээ юу гэж хэлж гэрээсээ 2.3 хоног гарч чадаж байсан юм болоо