Энэ удаагийн “Mobile news”-ийн эзнээр зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай МУГЖ Б.Сарантуяа оролцож, "МУГЖ Б.Сарантуяа маргааш сэтгүүлчидтэй үдийн зоог барина"  гэсэн гарчигтай мэдээллийн тодруулгыг хүргэлээ.

Түүнтэй холбогдон мэдээллийг тодруулахад маргааш буюу 01 сарын 30-ны 12:00 цагаас Чин Ван Ханддоржийн өргөөнд урлаг соёлын мэдээ мэдээллийн чөлөөт сэтгүүлчдийг үдийн зоогонд урьсан гэнэ. Тэрээр сэтгүүлчидтэй энгийн сайхан нөхөрсөг уулзалт зохион байгуулж уран бүтээлийн болоод ажил хэргийн шинэ, сонирхолтой яриа өрнүүлэх юм байна.

Ийнхүү сүүлийн үед нам гүм байсан поп хатагтай хэвлэлийн хурлын тун сонирхолтой санаагаа ажил хэрэг болгож сэтгүүлчидтэй үдийн зоог барихаар болжээ.

“Mobile news”-ийг бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш