Эрчүүдээ “Playboy” сэтгүүлийн шинэ дугаарын нүүр хуудсыг чимэх охины зураг өчигдөр манай сайтаар гарсан билээ. Сүүлийн үед олны танил бүсгүйчүүдийг нүцгэлж олон хүмүүсийн анхаарлыг татаад буй “Playboy” сэтгүүлийн шинэхэн дугаарын нүүрийг загвар өмсөгч Энхмаа хэмээх сайхан бүсгүй нүүр хуудсыг чимжээ.

Анх гарахдаа голдуу олны танил эмэгтэйчүүдээр нүүрээ чимж байсан “Playboy” сэтгүүл энэ удаад шинэ залуу загвар өмсөгчдийг дэмжихээр шийджээ. Сэтгүүлийн нүүрэнд заавал олны танил хүмүүс гардаг гэсэн бичигдээгүй хуулийг сэтгүүлийн хамт олон халаар шийдсэн нь энэ аж. Ямартаа ч энэ удаагийн дугаарын Сover Girl Энхмаагийн тус сэтгүүлд авахуулсан өөр нэг зургийг олон нийтийн сүлжээ сайтаар тараажээ.