Манайхан сүүлийн үед төрийнхөө цагдаатай нударга зөрүүлж буй бичлэг, зурагнууд цахим ертөнцөөр тарах болжээ.

Тэгвэл энэхүү “буухиа” үргэлжилсээр, дахин нэг төрийн цагдаа зодуулж буй зураг өнгөрсөн бямба гарагт  “Facebook”-ийн “Paparazzi+Traffic” группт орж иржээ. Зурган дээр  нэг залуу цагдааг зодож байх бөгөөд цаана нь хэдэн залуу салгах оролдлого хийхгүй хараад зогсож байгаа харагдана. Энэ явдал бямба гаригт Дэнжийн мянгад болсон бөгөөд зодуулсан цагдааг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын цагдаа байсан талаар албаныхан мэдээлсэн. Цагдаагийн албан хаагчийн биед гэмтэл учруулбал Эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Тодруулбал Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэдэг байна.