Эрдэнэзуу хийдээс энэ сарын 18-19-нд шилжих шөнө XVIII зууны дунд үеийн түүхийн нэн ховор, хосгүй үнэт бүтээлүүдэд тооцогддог долоон бурхан хулгайд алдагдсан тухай бид өмнө нь мэдээллэж байсан.

Тодруулбал, хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал, 22.8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алтан шармал 1.230 кг жинтэй Майдар зэрэг бурхадыг цагдаагийн алба хаагчдын шуурхай үйл ажиллагааны үр дүнд олж илрүүлэн, соёл спорт аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэлд хүлээлгэн өглөө. 
Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дуустал Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд түр байрлуулан, хууль дүрмийнх нь дагуу хэмжилт тооллого хийж хүлээн авлаа. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дуусахад эдгээр бурхадыг Эрдэнэзуу хийдэд нь эргэн байрлуулах юм байна.

Одоогоор тус хэрэгт холбогдсон сэжигтэнг саатуулан шалгаж байгаа ажээ.  

 

 

А.Баярмаа