Монголын Хөлбөмбөгийн Холбооноос 2014 оны 6 дугаар сарын 1-ний “Хүүхдийн баяр”-ын өдрийг “ХҮҮХЭД-ХӨЛБӨМБӨГ-ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр” болгон тэмдэглэн өнгөрөөх гэж байна.

Энэ өдөр МХБХ-ны “Цэнгэлдэх Хүрээлэнд”-д хүрэлцэн ирсэн бага насны хүүхэд бүхэнд хөлбөмбөгийн анхан шатны арга техник болон олон төрлийн элемент, дасгал хөдөлгөөн хийж, анхны гоолоо хаалганд оруулж, хөлбөмбөгийн гайхамшиг, баяр баяслыг мэдрүүлэх болно. 
2014 оны 6-р сарын 1-ний өдрийн 11.00 цагт МХБХ-ны “Цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулах “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр”-т эцэг эхчүүд 6-9 насны охид, хөвгүүдээ дагуулан ирж, хүүхдийн баярын өдрийг хөлбөмбөгтэй хамт, зугаатай сайхан өнгөрүүлэх боломж олгох тул хүрэлцэн ирнэ үү. 
Энэхүү үйл ажиллагааг МХБХ-ны “Албан ёсны түнш” байгууллага болох “MCS Coca Cola” ХХК-тай хамтран зохион байгуулж, хүүхэд бүрт бэлэг гардуулна. 

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО