Хэвлэл мэдээллийн сайтад 2014 оны гуравдугаар сарын 27-ны өдөр “Айлын гэр мөргөж гурван хүн гэмтээгээд зугтжээ” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн байна. Энэ мэдээллийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад П.Олзбай гэгч нь “kia optima” маркийн 77-56 УНЯ дугаарын автомашин жолоодож ухрах үйлдэл гүйцэтгэхдээ Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны Зүүнбаян уулын 15-73   тоотод амьдрах Г.Мөнхдэлгэрийн хашаа болон гэрийг дайрч 1177644 төгрөгийн хохирол учруулж ослын газрыг санаатай орхин зугатаасан гэмт хэрэг үйлдсэн тул тээврийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 216-р зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 05-р сарын 01-ний өдөр 144 тоот яллах дүгнэлт үйлдэн  хэргийг дүүргийн эрүүгийн анхан шатны 2-р шүүхэд шилжүүлжээ. Мөн 2014 оны тавдугаар сарын 19-ний өдөр 15:30 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11-р хороо Хонхорын замд “Хово” маркийн 26-52 УБР дугаарын том оврын цемент зөөвөрлөх зориулалтын авто машин “Т.Премио” маркийн 74-88 УНҮ дугаарын суудлын авто машинтай мөргөлдсөнөөс зорчигч А.Цэвээнпүрэв,

БНСУ-ын иргэн Jong Keon Kim нар нас барсан осол гарсан байна. Одоогоор “Хово” маркийн  26-52 УБР дугаартай автомашины жолооч Ж.Энхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.4 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн хэрэг үүсгэн Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын Зам тээврийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа бөгөөд тээврийн прокурорын газраас хяналт тавьж байгаа хэмээн УЕПГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.