Өнгөрсөн амралтын өдрөөр Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын 26-р тойргийн дахин санал хураалт болж, МАН-наас нэр дэвшигч Д.Сумъяабазар санал өгсөн сонгогчдын 50-иас илүү хувийн санал авснаар ялалт байгуулсан билээ.

Харин өчигдөр түүнд УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг олгохгүй байна хэмээн багагүй шуугиан дэгдэн түр үнэмлэх олгохыг нь хойшлуулаад байсан ч тэрээр үнэмлэхээ авсан юм.

СЕХ-нд танилцуулах юм. СЕХ нэр дэвшигчийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхийг УИХ, Ерөнхийлөгчид айлтгасны дараа Д.Сумъяабазар тангараг өргөнө. Тэгвэл түүнийг ирэх долоо хоногт тангараг өргүүлэх тухай зарим эх сурвалж мэдээллээ. Хэдийгээр түүнийг энэ долоо хоногт УИХ-д Сонгуулийн ерөнхий хороо өргөн барих ч  Засгийн газрыг огцруулах асуудлыг энэ долоо хоногтоо шийдэхээр болжээ.

Нэг ёсондоо Н.Алтанхуягийн асуудлыг хэлэлцээд, дараа нь Д.Сумъяабазарын тангарагийг өргүүлье гэж шийдсэн бололтой.

Ямартаа ч Д.Сумъяaбазар энэ долоо хоногт биш юм аа гэхэд ирэх долоо хоногт тангарах өргөх нь тодорхой боллоо. Ингэснээр Д.Сумъябазар МАН УИХ-д 26 гишүүнтэй болох юм.