Энэ долоо хоногийн пүрэв, байсан гарагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна. 

·         Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт;

·         Компанийн тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.5.02-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.8.28-ны өдөр  өргөн мэдүүлсэн, хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийн тухай,  эцсийн хэлэлцүүлэг/;

·         Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал;

·         Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

·         Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад  хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

·         Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.4.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэх чиглэлээр, анхны хэлэлцүүлэг/;

·         Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

·         Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн  2014.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, далай аварга цолыг хасах тухай, хэлэлцэх эсэх/;

·         Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас 2014.5.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, төрийн ёслолын журмыг батлах субъектыг  өөрчлөх тухай, хэлэлцэх эсэх/;

·         Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.01-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·         Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон  холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

·         Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон  холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.5.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·         Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2012.11.01-ны өдөр өргөн мэдүүлсэн, татвартай холбоотой гэмт хэргийн талаар, хэлэлцэх эсэх/;

·         Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр нар 2013.10.01-ны өдөр өргөн мэдүүлсэн, малын хулгайн гэмт хэргийн талаар, хэлэлцэх эсэх/;

·         “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах  тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

·         “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Цайдам нуур, Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулах тухай,  хэлэлцэх эсэх/;

·         Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал;

·         Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “2013 оны Улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зарцуулалт, ажлын гүйцэтгэлийн талаар”.