Монголын рок, попын загалмайлсан эцэг гэгддэг “Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш буюу Пүүжээ 6 сарын 13-ны 19 цагт UB Palace их танхимд "HARANGA & Puje Drum Show" нэртэй бие даасан тоглолтоороо хамтлагийнхаа үзэгч сонсогчдодоо бэлэг барихаар болжээ.

 “Харанга” хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн баяраа хамтлагийн уран бүтээлчид  бие даасан тоглолтоороо мялааж байгаа юм. Тухайлбал, хамтлагийн  гитарчин Я.Одсүрэнгийн "Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа”  тоглолтоо өнгөрөгч тавдугаар дугаар сарын 17-18-нд  болсон. Харин хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн “Морин хуур, Толин хул” хэмээх  анхны бие даасан тоглолтоороо үзэгч фенүүддээ энэ жилийн баяр наадмаар  бэлэг барьсан юм.

Мөн тус хамтлагийн аргил гитарчин Чука өнгөрөгч есдүгээр сарын 27, 28, 29-нд “Содон аялгуу” тоглолтоо хийсэн билээ.