Оймсонд хавчуулагдаж УИХ-д орж ирсэн гэж Ц.Нямдоржийн хэлсэн нь үнэн ч юм шиг Тэмүүжинг огцруулах, засгийн газрын сайдуудын давхар дээл тайлах зэрэг дээр О.Баасанхүү нэлээн ажлаад авсан бүр Ерөнхий сайдтай тохирцоод амжсан гэдэг бие даагч Ц.Даваасүрэн Болорчулуун нарт агентлаг амлаад нам болгосон бол О.Баасанхүү Мон-Атомыг амалсан бололтой. Саяхан Мон-Атомын захирал С.Билэгсайханыг ТУЗ нь хангалтгүй ажилласан гээд халчихсан гэж байгаа бас мөнгө санхүүгийн асуудалд холбогдсон гэдэг.

Энэ сурагаар Мон-Атом ТӨХХК-ийн захирал болчихгээд АН-ынхан баахан амбицласан амбиц болгонд Н.Алтанхуяг дэмжинэ гэж байсан боловч эцсийн дүнд О.Баасанхүүд амлалтаа биелүүлсэн бололтой. Мон-Атомын шинэ захиралаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зөвлөх Ц.Энхтүвшинг томилохоор болсон гэнэ. Ц.Энхтүвшин өмнө нь Сангийн яамны газрын дарга Монгол банкинд хэлтсийн дарга Наран трейд компанид гүйцэтгэх захирал Англи Америкт сургууль төгссөн боловсролтой нэгэн аж. Сүүлд О.Баасанхүүгийн зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна.