ДАШТ-ий хамгийн сонирхолтой тоглолт яг одоо өрнөж байна. Роббен, Ван Перси, Депай нарын гоолын ачаар Нидерландын баг 3:2-ийн харьцаатайгаар тэргүүлж байна. Тим Кэйхиллийн гоол энэ дэлхийн аваргын хамгийн шилдэг гоолуудын нэг байлаа!

Өнөөдрийн тоглолтонд талбайн эзний дүрээр оролцсон Австралийн шигшээ баг өмнөх тойрогт Чилийн эсрэг гарсан бүрэлдэхүүнээ тэр чигт нь гаргалаа. Энэхүү бүрэлдэхүүн ч өнөөдөр тоглолтын эхнээс маш гайхалтай байж бөмбөг сайн барьж тоглож байсан ба Тим Кэхил, Марк Брешиано нар чухал үүргийг гүйцэтгэв. Мөн хагас хамгаалалтанд тоглосон Томми Оар, Лакие нар үүргээ сайн гүйцэтгэж эхний гоол, цаашлаад хоёр дахь гоолоо оруулж багаа тэргүүлэхэд ихээхэн нөлөөлсөн юм.

 

Тоглолтын эхнээс Австралийн шигшээ санаанд оромгүй тоглолтыг үзүүлж бөмбөг барилт сайн хийж байсан ч тоглолтын эхний гоолыг 20 дахь минутад Нидерландын шигшээ багийн довтлогч Роббен өөрийн гайхалтай хурд, техникийг ашиглан оруулж багтаа тэргүүлэл авчирсан юм. Гэхдээ тэдний тэргүүлэл удаан үргэлжилсэнгүй.  Уг гоолоос ердөө ганцхан минутын дараа Австралийн шигшээ багийн хагас хамгаалагч МкГоуэний дамжуулалтыг Тим Кэхил буулгалгүй солгой хөлөөрөө цохин тооны харьцааг 1-1 болгон тэнцүүллээ.

Ийнхүү эхний үе өгөө аваатай сонирхолтой болж ихэнхдээ Австралийн шигшээ багийн давамгай байдлаар өндөрлөсөн. Эхний үед Нидерландын хамгаалагч Мартинс Инди хүнд бэртэл аван талбайг чөлөөлж улмаар хагас хамгаалагч Мемфис Депай талбайд гарав .

Сүүлийн хагас эхлээд л ширүүн довтлож эхэлсэн Австралийн шигшээ багийн эхний солилцоо болсон Божаникийн дамжуулалтад Яанмаат гар хүрсэн гэж үзэн шүүгч торгуулийн цохилт заан улмаар Жединак амжилттай болгож 2-1 харьцаатай Австраличууд тэргүүлж эхлэв.  Гэхдээ мөн л тэдний тэргүүлэл удаан үргэлжилсэнгүй. Тоглолт гайхалтай ширүүн явагдаж Голландын солилцоогоор талбайд гарсан Мемфис Депайн дамжуулалтыг Ван Перси хүчтэй цохилтоороо гоол болгон улмаар 58 дахь минутад тооны харьцаа 2-2 болсон ажээ.

Энэхүү гоолоос хойш Голландын тоглолт сэргэж улмаар сэлгээгээр гарч ирсан Мемфис Депай  тоглолтын 68 дахь минутад 25 орчим метрээс гайхалтай алсын цохилт хийн тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм. Автраличуудын тоглолт ч удааширч, тооны харьцаа 3-2 гэсэн дүнгээр ийнхүү өндөрлөсөн байна.

Энэ тоглолтод Нидерландын Ариен Роббен, Робин ван Перси нар 2014 оныДАШТ-ий гурав дахь гоолоо орууллаа. ДАШТ-ий мэргэн буучийн жагсаалтыг гурван гоол оруулсанГерманы Томас Мюллер, Нидерландын Ариен Роббен, Робин ван Перси тэргүүлж эхэллээ.

 

Испани ДАШТ-ийг орхих боллоо

2010 оны дэлхийн аварга Испанийн шигшээ баг Чилид 2:0-ийн харьцаатай хожигдсоноор хэсгээсээ дараагийн шатанд шалгарахгүй нь тодорхой боллоо. Ингэснээр ДАШТ-ий түүхэн дэх цомыг хамгаалагч орон хэсгийн шатнаас шалгараагүй тав дахь тохиолдол Испани боллоо.

 

Заавал хожих ёстой хэмээх даалгаврыг хүлээн аваад байсан Испанийн шигшээ баг тоглолтын эхнээс л илүүрхэн тоглох ёстой байсан ч эсрэгээрээ Чилийн шигшээд давуу байдал үүсч тоглолтын 20 дахь минутад Видал-Санчезийн гайхалтай дундын шугаманы хослол амжилттай болж төгсгөлийг Варжас хийн тооны харьцааг 1-0 болгосон байна.

Ийнхүү Чилийн шигшээ баг тэргүүллээ улам баталгаажуулж тоглолтын 43 дахь минутанд Алекс Санчезийн цохисон хаалттай цохилтыг Касильяас амжилттай хаасан ч Арангуэзийн нэмсэн довтлогоог алдсан байна. Тоглолтын тооны харьцаа эхний үед 2-0 болж Испанийн шигшээ баг тун хүнд байдалд оров. Тоглолт ийнхүү 2-0 харьцаатай өндөрлөж Испанийн шигшээ баг дэлхийн аваргын хэсгийн шатнаас хасагдлаа.