Улсын их баяр наадмыг гурав биш тав хоног тэмдэглэх өнгөрүүлэх заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд тусгах саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооныхон дэмжсэнгүй.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл "Энэ төслийг хойшлуулах нь зүйтэй. Үндэсний баяр наадам дөхөж байгаа энэ үед хэлэлцээд дэмий. Тиймээс хуулийн төслийг ирэх намар хүртэл хойшлуулъя" гэснээр горимын санал хурааж гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Ингэснээр наадмаар тав хоног амардаг байх санал дэмжигдсэнгүй.