А.Сүхбат аваргын залуу эхнэр Г.Гарамханд цахим ертөнцийнхнийг гайхашруулж эхэлжээ. Тодруулбал аль хэдийн ээж болсон ч энэ бүсгүй бие хаагаа гайхуулж, сунгалт сайтай бие галбираа сайхан авч яваа байдлаараа олны анхаарлыг татаж, чамлахааргүй олон "Like" цуглуулаад байна.

Мөн түүнийг "Мундаг юм аа" хэмээн магтах хүмүүс ч байна. Г.Гарамханд фитнессийн багш. Тийм ч болохоор А.Сүхбат аварга "4D" гэх орчин үеийн фитнес клуб нээж бэлэг барьсан төдийгүй тэнд аварга эхнэрийн хамт багшлан олны танил эрхмүүдийг булчин шөрмөсийг нь ёстой л нэг товойлгох шиг болдог гэсэн.

 

Тэднийг фейсбүүкийн найзууд нь "Сайхан хосууд" хэмээн магтсаар байна.