Сүүлийн үед хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь хэвийн үзэгдэл мэт болоод удаж буй.

Тэгвэл "Атар-Өргөө" хувьцаат ХК талхны үнэ нэмжээ. Тодруулбал, Атар талх 1000 төгрөг, Алтан түрүү талх 1000 төгрөг, Атар зүссэн талх 1000 төгрөг, Өргөө талх 800 төгрөг болгосон байна.

Талхны үнийг нэмэх болсон шалтгаанаа гурил болон түүхий эд, материалын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан энэ сарын 23-ны өдрөөс эхлэн "Атар Өргөө" ХК-ийн нэрийн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж байна хэмээлээ.

Өмнө нь "Мишээл" нэрийн талхны хувьд 1100 төгрөг байсан өдгөө 1200-1250 төгрөгөөр худалдаалж буй. Талхны үнэ өссөн шалтгааныг дэлгүүр, худалдааны төвийн худалдаачид "Үйлдвэрээс үнэ нэмсэн" гэж тайлбарлаж байгаа юм.

"Талх чихэр" ХК-ийн хувьд “Гурилын үнэ буюу түүхий эдийн үнэ нэмэгдсэн учраас талхны үнээ нэмсэн билээ.

Үүнтэй адил мөн л өчигдрөөс эхлэн "Атар" талхны үнэ ийн нэмэгджээ.

               

Х.Даваа