Яг одоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  УИХ-ын гишүүн Х.Баттулгыг  яаралтай дуудан уулзаж байгаа билээ. Тэдний уулзалт эд өрнөж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс "Ард иргэдийг үймээн самуунд өдөөн турхирч болохгүй, аль болох асуудлыг эвээр шийдэх хэрэгтэй. 

Нэвтрүүлгэг хийж болно, гэхдээ үймээн самуунд дуудаж  болохгүй" гэсэн үнэтэй  зөвлөгөө өгч байгаа гэнэ. Ингэж ерөнхийлөгч ард түмний эв нэгдэлийн бэлгэдэл гэдгээ батлан харуулж байна.

Учир нь шуугиан  тариад байгаа "100-н чухал сэдэв" нэтрүүлгийг үзсэн иргэд Төмөр замын нарийн царигийг ихээхэн эсэргүүцэж байгаа билээ.  Энэхүү нэвтрүүлэг дээр УИХ-ын зарим нэр бүхий гишүүд, төрийн өндөр албан тушаалтангуудыг  "хятадын эрлийз" хэмээн цоллосон бөгөөд тэднийг нэн даруй төрийн сэнтийнээс буулгахад  уриалсан юм.  Мөн " бид Түвдүүд  шиг  өөрийгөө шатааж  гэнэн аргаар тэмцэхгүй, өөр аргаар тэмцэж эсэргүүцлээ илэрхийлнэ" хэмээх утга санааг гаргасан. Нийгмийн дунд сөхөгдөөд байгаа улс орны тусгаар тогтнолтой хамаатай энэ асуудалд  ихэнхи иргэд ийнхүү хүч хэргэлэх арга замыг сонгоод байгаа юм. Тэр ч байтугай  зарим нэгэн олны танил хүмүүсч өөрийн үзэл бодлоо илэрхийлэн иргэдийг жагсаал цуглаанд уриалан дуудаад байгаа. Тухайлбал залуу жүжигчин  Б.Тамир цахим хуудсаараа дамжуулан "УИХ-ын 76 гишүүн рүү залгаж, эсэргүүцлээ илэрхийлье. Зүгээр сууж чадахгүй шүү. Үндэсний аюулгүй байдал улс эх орон байна, үгүй ядаад үр хүүхдээ боддоггүй юм уу. Энэ муу сайнууд ойлгодоггүй юм бол эхнэр хүүхдийг нь мэддэг бол хэлж ойлгуулах юмсан. Эсэргүүцэж байна" гээд залуусыг бослогод уриалаад амжсан. 

 

 

Ерөнхийлөгчийн хэлж байгаагаар аливааг заавал хүч хэргэлж биш, зөв аргаар эсэргүүцэх нь мэдээж зөв. Зөөлөн нь хатуугаа иднэ гэсэн үг байдаг шүү дээ. Арай гэж гурван саяуулаа болж байгаа бид өнөөдөр  нэгийгээ "хужаа" хэмээн дуудаж "ална, тална" дээрээ тулж байгаа нь  буруу. Монгол Улсын Үндсэн хуулинд " үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой" гэдэг ч "ард түмнийг шашин шүтлэг, гарал угсаа, нас хүйсээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй" хэмээн  бас заасан байдаг. Тиймээс цөөхөн монголчууд бид  өөр хоорондоо тэмцэлдэж, өрөөл бусаддаа өгөөш болж огтхон ч болохгүй.  Хоёр том гүрний дунд орших манай оронд аливааг хүчээр, уураар, муйхараар шийдэхээс илүүтэйгээр  эв эеээр, зөв бодлогоор, ухаанаар шийдэх нь чухал  байгаа юм. Энэ мэтээр  өвөр зуураа тэрсэлдээд байвал цөөхөн монголчууд бид улам цөөхүүлээ болж, хүчгүй хүнгүй улс орон болон хувирна.  "Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй" гэдэг  сонгуулийн уриа төдий боловч үнэн үг.  Хэрвээ бид хоорондоо "шуудайнд хийсэн үхрийн эвэр" шиг тэрсэлдээд байвал  хэн нэгний олз болоход бэлэн. Нөгөө талаас гадны улс орнууд ч манай дотоод  байдлыг ажиж байгаа. Гэтэл нэг нэгийгээ" хажуу"-гаар нь дуудаад л тэрсэлдээд байвал тэр хэрээрээ манай орны нэр хүнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй. Тиймээс хүчээр биш асуудлыг ухаанаар шийдэх цаг ирээд байна Монголчуудаа. Ард түмэн нарийн царигийн асуудал, Газрын тухай хууль, долларын ханшийн өсөлтийг эсэргүүцэх нь зүйтэй. Гэхдээ дайрч давшлах уураар биш саруул ухаанаар сэтгэх цаг бидний өмнө ирээд байгаа юм.

 

"Би монгол хүний саруул ухаанд итгэдэг " С.Зориг