Өнгөрсөн ням гарагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт  орших “МТ” шата­хуун түгээх станцын ойролцоо “ГАЗ-24” маркийн авто машин “Бонго”-той мөргөлдөж томоохон осол гаргажээ.

Осол болсон даруйд “Бонго” маркийн авто ма­шины жолооч хэргийн газ­раас зугтсан байна.

Ослын улмаас “ГАЗ-24” маркийн машины жолооч хүнд бэртэж, эмнэлэгт хүр­гэгдээд шархаа даалгүй нас баржээ.

Иймээс уг хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн газар шалгаж байна.