МАХН-ын төв байранд 14.00 цагаас тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба мэдээлэл хийхээр болсон байна. Тэрбээр энэ мэдээллээрээ МАН-ын зүгээс дарамталж байгаа талаар ярих гэнэ.  Тодруулбал  Г.Шийлэгдамба сүүлийн хэдэн өдөр намынхаа төв байраар ирээгүй бөгөөд шалтгаан нь түүнийг барьж хорих асуудалтай холбоотой ажээ. Түүнийг  МАН-ын зүгээс Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажилаа өгөхгүй бол барьж хорих тухай асуудал үүссэн бөгөөд  нам дээр ирэх үед нь бариад хорих асуудал мандах учраас ийнхүү хэвлэлийнхний өмнө асуудлаа дэлгэхээр шийджээ.