Монголын оюутны холбоо, Нийслэлийн цагдаагийн газар хамтран  "Оюутан цагдаа" хөтөлбөрийг хэрэгжуулж байгаа билээ. Тус хөтөлбөрт нийт 88 оюутан ажиллаж байгаа бөгөөд, төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж оюутан цагдаа нар өчигдрийн байдлаар 650 хүнийг цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж буй цагдаагийн постонд ирүүлж тусламж үйлчилгээ үзүүлсэнээс 425 гадаадын жуулчид, 225 Монгол иргэд байсан гэнэ. 

Оюутан цагдаа нарт иргэд болон жуулчид маш тааламжтай хандаж байна.