Зохиолын дуучдын дундаа багагүй нэр хүндтэй дуучны нэг бол Г.Эрдэнэтунгалаг билээ. Жижигхэн биетэй ч тун чадалтай хоолойтой түүнийг үнэлэх хүн олон.

Эгдүүтэй хөөрхөн төрхтэй хэмээн ярьдаг тэрээр сүүлийн жилүүдэд гадаад дүр төрхөндөө ихээхэн өөрчлөлт оруулан хөөрхөн хэмээх тодотголтой дуучдын нэг болж чадсан билээ. Харин саяхан түүний багийн төрх бүхий фото интернэтээр тарсан байна.

Одоогоос бараг 15 жилийн өмнө буюу 1998 онд пуучин бүсгүй маань Ардын болон Зохиолын дууны Улсын уралдааны 3-р байрын шагнал хүртэж байжээ.

Тухайн үедээ 10 дугаар ангийн сурагч байсан Эрдэнэтунгалаг одоо бол тэс өөр дуучин болсныг хүн бүр хэлүүлэлтгүй мэдэх буйзаа.