Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал үргэлжилж байгаатай холбогдуулан зарим сургууль хичээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулжээ.

Тус хурлын нээлтийн ажиллагаа өнөө өглөө Төрийн ордонд эхэлсэнбөгөөд бага хурлын үйл ажиллагаатай холбогдуулан зарим их, дээд сургуулиуд амрахаар болжээ.

 Энэ нь олон орны төлөөлөгчдийг ирэх үеэр замын хөдөлгөөний ачааллыг багасгах, төв талбайд хөл хөдөлгөөн бага байлгах үүднээс хийж байгаа зохицуулалт юм. Мөн энэ үеэр яаралтай дуудлагыг НҮБ-ын зөвшөөрөгдсөн таван хэл дээр хүлээж авах юм байна. Энэ ажилд гадаад хэлтэй оюутан, залуусыг оролцуулж болно гэдгийг албаныхан хэлсэн юм.