Вампир буюу цус сорогч шиг төрхтэй энэхүү муур гадаад төрхнийхөө улмаас халамжлах эзэнгүй гадуур тэнэж байхад амьтан асрах газрын ажилтнууд олжээ.

Төрөлхийн урд шүд нь соёо шиг төвийн гарсан түүнийг  хэн ч эхлээд харсан нэг л нүдэнд хүйтэн харагдана. Анх 6 сартай байхад нь муурыг олсон бөгөөд одоо бараг 10 сар хүрсэн ч өдийг хүртэл хайртай эзнээ олоогүй аж.