Би нэгэн зүйлд холбогдоод тайван байж чадахаа байлаа. Ингээд та бүхнээсээ зөвлөгөө авахыг хүсч байна. Би төрийн байгууллагад ажилладаг. одоо ажлаасаа гарах уу? яах уу гэдгээ мэдэхээ болилоо. Юу гэхээр манай ажлын 3 хүүхэд 30 нэлээд гарсан настай ах тоглоом шоглоом нь мэдэгдэхээ байгаад сүүлдээ бүүр намайг хардаад байх шиг. Ганц бие болохоороо хааяа түүнээс зөвлөгөө авч яахав надаас нэлээд ах болохоор ах шиг ээ л ханддаг юм. Гэтэл сүүлийн үед олон юм яриад байна. Эхнэр хүүхэдтэй сайхан гэр бүлтэй зөндөө ах хүнийг ийм зан гаргана гэж ёстой бодсонгүй ээ. Ажлынхан бүүр үүнийг нь өөхшүүлээд байх шиг. Арай хэтэрч байна уурлаж ч үзлээ. Одоо бүүр аймшигтайгаар хэрэлдэж муудалцах үлдлээ. Яагаад эхнэр хүүхэдтэй тогтсон амьдралтай байж хүнийг ингэж хоргоодог байна аа. Ганц итгэж ах аа гэдэг байсан хүн ингэхээр чинь арай ч дээ. Би ч тоохгүй өөдөөс нь шөргөлдөөд байгаа. Хааяа ажлаасаа гардаг ч юм билүү гэж бодох юм. Гэлээ гээд би ямар тэр хүнийг татаж чангаасан биш. Яавал би энэ хүний энэ тэнэг занг болиулах вэ? үнэхээр сэтгэлийн дарамт болоод байна. Яг хар дарсан зүүд шиг.