"Мөрөөдлийн театр"-ын жүжигчин хөөрхөн О.Дөлгөөнийг танихгүй хүн ховор. Тэрбээр хүүтэй болоод урлагаасаа түр хөндийрсөн. Саяхан ажилдаа эргэж орсон гэх мэдээлэл цацагдаж байсан ч дорвитой уран бүтээлд тоглоогүй л байна. Түүнийг тайзнаа эргэн ирэхийг нь харахыг хүссэн мянга мянган фэнүүд нь хүлээж байгаа гэдэг. Учир нь түүний хэл яриа, царай зүс бүтээсэн дүр нь үзэгчдэд таалагддаг, өхөөрдөм хэмээн үнэлдэг юм.

Жүжигчин бүсгүйг санасан фэнүүд нь үе үехэн цахим хуудсанд нь зочилж гэрэл зураг дээр нь лайкыг харамгүй дардаг. Энэхүү гэрэл зургийг жүжигчин бүсгүй өнгөрсөн онд авахуулж байсан. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл лайкаар дарагдсаар "халуухан О.Дөлгөөнөө" хэмээн сэтгэлийн үгээ хүртэл илэрхийлээд авав.

Д.Ана