Шинэлэг уур амьсгал бүхий “Always young” дууны клипээ өнгөрсөн сард үзэгчдийн хүртээл болгосон “Anemone” хамтлагийнхан анхны бие даасан “Anemone” цомгийн баяраа фенүүдийнхээ хүрээнд өвөрмөц байдлаар хийхээр бэлтгэж байна.

Сонсогч, фенүүддээ албан ёсоор цомгооо танилцуулах арга хэмжээг тэд 5 дугаар сарын 6-нд зохион байгуулахаар болжээ. Цомгийн баяр нь ирэх даваа гарагийн 16 цагт “Хаан банк театр”-т /СӨҮЛИЙН ГУДАМЖ, ТӨВ ХААН БАНК/ улаан хивсний баяраар эхлэх аж. Энэхүү баярт нь цомогт ажилласан уран бүтээлчид, хэвлэл мэдээллийнхэн, хамтлагийн гишүүдтэй ойр дотно зочид хүрэлцэн ирэх бөгөөд “Anemone” хамтлагийг сонсох дуртай бүх залуусыг цомгийн баярт урьж байна.

“Anemone” нэртэй цомгийн баярын үеэрх багахан хэмжээний тоглолтонд “Making the band” шоунаас төрсөн “Extacy”, “Mixx” болон “Киви” хамтлагийн дуучин Ука, “Hot Spot” хамтлагийн дуучин Наагий, реппер Цэцэ, Монголын анхны эмэгтэй реппер Женни нар ая дуугаа өргөх юм байна.

Энэхүү баярт оролцох тасалбарын үнэ 5000 төгрөг бөгөөд үүгээр хамтлагийн цомгийг 20 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч, гишүүдийн гарын үсгийг нь зуруулж, хамтдаа гэрэл зургаа татуулах боломжтой. Харин тасалбарыг тухайн болох өдөр “Хаан банк театр”-аас шууд худалдан аваад арга хэмжээнд оролцох боломжтой.

Дашрамд, уг хамтлагийн анхны цомог нь ирэх даваа гарагаас эхлэн 15000 төгрөгийн үнэтэйгээр “UBS CD SHOP” болон “HI-FI” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн бүх салбараар болон онлайнаар борлуулагдах аж. Лавлах утас нь 8805-1754, 7011-1699 юм байна.

FACEBOOK PAGE

http://www.facebook.com/anemone.yrgui