2012 оноос Улаанбаатар хотын захирагчийн албанд Э.Бат Үүл очин хэд хэдэн өөрчлөлт оруулсны нэг нь нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй автомашинууд улсын дугаарын сүүлийн цифрын дагуу хөдөлгөөнд оролцох эрхээ хязгаарлах болсон билээ.

 Энэхүү журмын дагуу хотын замын хөдөлгөөний нягтрал болон түгжрэлийг 20 хүртэлх хувиар бууруулж байгаа гэж дээрх удирдлагууд мэдээлж байсан. Энэ журамтай зэрэгцээд сайн муу олон зүйл гарч байсан билээ. Үүнийг дагаад нэмэгдсэн зөрчил бол жолооч нар олон дугаар давхардуулан ашиглаж, хязгаарлалтыг үл хайхран хуулийг гууль болгож байсан нь сүүлийн саруудад ихээр илэрсэн.

Саяхан энэ зөрчлийг ноцтой зөрчдөг жолооч олонд ил болсон. Уг жолооч нь улсын гурван дугаар ээлжлэн ашиглаж, хөдөлгөөнд оролцож байсан булхай илэрчээ.

Тэрээр Уг жолооч 7300 УБП, 6535 УНЯ, 5668 УНЦ дугаарыг ээлжлэн зүүж, улсын дугаарын хязгаарлалтад өртөлгүй хөдөлгөөнд оролцдог байжээ.