Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Монголын сайтын холбоо” -ноос  цахим ертөнцийн дуу хоолойг боомилж, тэдний үйл ажиллагаанд тээг болох бодлого, шийдвэр хэрэгжүүлж буй улстөрчийг Анти буюу “Вирус” шагналд нэр дэвшүүлж тодруулж байхаар тогтсон юм.

Тэгвэл уг шагналын анхны эзнээр УИХ-ын гишүүн М.Батчимэг тодорчээ. Түүнийг Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг боловсруулахдаа сэтгүүлчдэд халтай, хэвлэлийн эрх чөлөөг боогдуулсан зүйл заалт оруулсан хэмээн үзэж байгаа аж. Түүнийг хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах гээд байна уу, баллах гээд байна уу гэдгийг олон хүн ялгахгүй байна. Энэхүү шагналын санал асуулга хоёр сарын хугацаанд үргэжилж өчигдөр тодруулжээ. Анти буюу “Вирус” шагналын эзнийг жил бүр уламжлал болгон тодруулах юм байна.