Өнөөдөр буюу 5 дугаар сарын 4-нд Тусгаар тогтнолын ордон МАН-ын Бага хурлын VII хуралдаан эхэлж байна.

Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулиар хэрхэн ажиллахаа хэлэлцэж, МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ олон нийтийн санал асуулгаар шийдвэрлэхээ мэдэгдсэн бөгөөд энэ санал асуулгаар МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол нарын нэрийг өнөөдөр болох намын бага хурлаараа хэлэлцүүлэхээр болсон.  МАН-ын бага хурал дөнгөж сая Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн бөгөөд хуралдаан хаалттай болж байгаа аж.