зурхай   Аргын тооллын:     2013.5.6 Даваа гараг
    Билгийн тооллын:     27. Таван шар мэнгэтэй хар бич өдөр
    Наран ургах шингэх:     5.43-20.15
    Үс засуулбал:     Өлзийтэй сайн
    Барилдлага:     Рашаан
    Шүтэн барилдлага:     Хүрэлцэхүй

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.