Сайн байцгаана уу?  Би та бүхнээс зөвлөгөө тусламж авах гэсэн юмаа. Би саяхнаас нэг залуутай үерхэх болсон юм.  Тэгсэн  тэр маань эхнэртэй хүүхэдтэй,  тэд нар нь гадаадад байдаг юм байна.

Хамгийн аймшигтай нь би тэрийг нь мэдэхгүй  4 сар болсон байгаа юм.  ФБ байдаггүй л гэхээр нь хамт сууж байгаад нээж байсан.  Хамаагүй зураг хийхээр уурлаад байдаг нь ч ийм учиртай байж.

Найзууд нь ч гэсэн эхнэртэй хүүхэдтэй гэдгийг нь хэлэхгүй өөдгүй. Дээр үед нэг найз нь согтуудаа л “эхнэртэй хүүхэдтэй хүн дэмий шүү” л гэж хэлж байсан.  Тухайн үед нь тэр муу худалч юмыг хэлж байна гэж үнэндээ мэдээгүй.   Бас хамт байхад ерөөсөө эхнэртэй нь мэдэгдээгүй.  Тэгсэн цагийн зөрүү нь их болохоор мэдэгдэхгүй баригдахгүй яваад байсан юм билээ.  Тэгж байхад би байдаг бүхнээ барьж гүйгээд л хичнээн сайн байлаа даа. Өчигдөр өөрийнх нь жинхэнэ ФБ-ийг нь үзлээ.  Тэрэн шиг сайн нөхөр, аав байхгүй юм байхаа. Тэгж байхад надад ингэж худлаа хэлэх гэж дээ.

Намайг ингэж хуурсанд нь үнэхээр их гомдож байна. Би бүүр яаж ийж байгаад хариугаа авмаар байна.  харин яг яаж хариугаа авах уу?  Надад зөвлөөч хүмүүсээ