Энэ сараас эхлэн зам засварын ажлаар хэд хэдэн замыг хааж байгаа билээ. Засварын бэлтгэл ажил дуусч, Сэлбийн гүүрний ажил энэ сарын 1-нээс эхэлсэн бол өнөөдрөөс эхлэн 5 дугаар сарын 19 хүртэл Замын цагдаагийн газрын уулзвараас Гадаад харилцааны яамны баруун урд уулзвар хүртэл 1.1 км авто замыг хааж хучилтын ажил хийхээр болжээ.

Энэ онд нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах ажлын хүрээнд 18 байршлын 33 газар зам засварын ажил хийгдэх бөгөөд энэхүү ажлын мэдээллийг хүргэж байна.