"UB dance school” –ээс санаачлан өнөөдөр Сүхбаатарын талбай дээр "Хүүхдүүд агаарын бохирдлын эсрэг" нэртэй flash mob зохион байгууллаа. 

Манай улсад агаарын бохирдол ямар түвшинд байгааг холбогдох байгууллага, эрх баригчдад анхааруулах үүднээс энэхүү flash mob-ыг зохион байгуулсан байна. Flash mobi-д оролцсон залуус цагаан өнгийн амны хаалтаар ижилссэн байсан бөгөөд балет, зумба, латин бүжиг, брек дэнс, электро зэрэг бүжгийн олон төрлийн үзүүлбэр үзүүлжээ.

Энэ арга хэмжээг "Мөрөөдлийн эмэгтэйчүүд" ТББ санаачлан "UB dance school" Нийслэлийн нутгийн зөвлөл, "Инээдэг маск" хөтөлбөр, МҮОНРТ хамтран зохион байгуулжээ.










С.Отгон