Энэ удаагийн Mobile Yellow буланд Даян Аварга А.Сүхбаттай холбоотой нэгэн шар мэдээний тайлбарыг оруулж байна.  Монгол улсын Даян аварга, гавьяат тамирчин А.Сүхбат Ерөнхийлөгчийн  АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн менежерээр ажиллаж магадгүй  гэсэн мэдээлэл өчигдөр нэлээд их сайтаар тарсан билээ.

Харин энэ худал мэдээлэл болохыг аваргын ойрын эх сурвалж хэлжээ. Түүнчлэн даян аваргын удирддаг Монгол бөхийн "Аваргуудын зөвлөл" хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнийг дэмжин, ажиллахаар болжээ.

"Б.Бат-Эрдэнийн эсрэг ажиллах нь бүү хэл дэмжихгүй алгуурлах жудаг байхгүй "  хэмээн ард түмний хайртай Улаанаа хочит Сүхбат аварга ярьжээ. Үүнээс гадна олимп, дэлхий, азийн аварга, медальтнууд, улсын алдар цолтой бараг бүх бөхчүүдийн өргөн "фронт" ч МАН-аас нэр дэвшигчийг дэмжин, мэдээлэл хийхээр төлөвлөж буй аж.