2012 оны орон нутгийн сонгуулиар Нийслэлийн төвийн 6 дүүргээс ганцхан Чингэлтэй дүүргийн ИТХТ-ийн олонхи нь МАН-аас сонгогдож, улмаар Засаг Даргаар Д.Ганболдыг томилон ажиллуулсан.
Чингэлтэй дүүрэгт МАН ялсан нь мэдээжийн хэрэг Д.Ганболдын үүрэг оролцооноос илүүтэй намаа гэсэн сэтгэлтэй дүүргийн олон арван намын гишүүд дэмжигчид, сонгуульд ажиллсан багийн зөв бодлого байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Харамсалтай нь Засаг дарга Д.Ганболд ажлаа авснаас хойш 2 жил болохдоо дүүргийнхээ залуусыг дэмжихийн оронд зэргэлдээх Сүхбаатарын дүүргийн орон нутгийн сонгуульд ялагдсан залуучуудыг өөрийн багаа бүрдүүлэх нэрийдлээр дүүрэгтээ авч ажиллуулсан, улмаар дүүргийн ажлыг санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүсийн хэлсэн, ярьсан хов үгээр ажлаа явуулдаг болжээ. Д.Ганболд ажилдаа ирэх нь ховор атлаа нэг ирэхдээ өөрийнхөө гар хөл болсон дээрх хүмүүсийн ховийн үгээр ажлаа явуулж, ажилтнууддаа хариуцлага тооцно хэмээн дарамталж, сүрдүүлээд явдаг гэнэ.
Хийе бүтээе гэсэн сэтгэлтэй залуучуудыг дэмжихийн оронд дуудаж загнаж, сэтгэлийг нь мохоож, зүтгэлийг нь бууруулдаг нь Д.Ганболдын гэм биш зан гэнэ билээ. Дүүргийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан хийх бүтээе гэсэн эрмэлзлэл дүүрэн залуу сэхээтэн Д.Одбаярыг 1 жил ажиллуулалгүй ажлаас нь халж, оронд нь өөрийнхөө гарын хүн болох дүүргийн СТСХ-ийн дарга байсан Ж.Эрдэнэбатыг Тамгын газрын даргын ажилд томилжээ. Учир мэдэх хүмүүс Засаг дарга Д.Ганболдын энэ үйлдлийг үлдсэн сонгуулийн хугацаанд төрийн мөнгө хөрөнгийг “хувьдаа завшихийн” тулд өөрийнхөө багийн хүнийг Тамгын газрын даргын үүрэгт ажилд томиллоо гэж хэлэх юм билээ