Сайн байцгаана уу.  Та бүхнээс нэг зүйл дээр зөвлөгөө авмаар байнаа.  Би одоо 25 настай.  Найз залуутайгаа үерхээд  таван сар болж байна. Хоёр биенийхээрээ орж гардаг.  Манайхан ч, тэднийхэн ч зөвшөөрчихсөн болохоор  хориглох зүйлгүй сайхан байна.

Сүүлийн үед манай хүн  хамт амьдрах талаар ярих болсон. Миний хувьд хамт амьдрахаас татгалзах ганц шалтгаан нь хардалт.  Намайг их харддаг.   00 орсон үед утас үздэг.  Хоол хийж байхад цүнх онгиччихсон байдаг.  Ажил хэргийн хамтрагч руу  миний утаснаас  ярьж,  ямар холбоотой вэ гээд асуусан байсан.  

Эхлээд удаагүй байхад ингэж хардаж байгаа хүн суугаад хамт амьдрахаар зодох байх гэж айж байна. Яг үнэндээ одоо үед аймаар аймаар хэргүүд зөндөө л гарч байна ш дээ. Хэн нэгний гарын шүүс болмооргүй байна. Хардаад байгааг нь яаж болиулах уу? хардахгйү болчихвол асуудалгүй.

Сэтгэл зүйчид хандаж үзэх үү? Эсвэл салдаг ч юм бил үү?