Н.Алтанхуягын хүргэн, ЗГХЭГ-ийн дэд дарга, Эрдэнэс таван толгой ХК-ны ТУЗ-ын дарга Г.Дэнзэн өөрийн найз бүсгүй гэх Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охин Уянга гэгчийн 1 сая төгрөгийн дүрмийн сантай үүсгэн байгуулсан “Говь повер” компанид “Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” 17 тэрбумын тендерийг өгсөн нь ихэд дуулиан тарьж байсан.


Энэ асуудал илрэнгүүт “Гүний гааль байгуулсанаар Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг авах шаардлагагүй болсон” гэх шалтгаан нэрлэн уг тендерийг хүчингүй болгож, “Говь Повер” ХХК -тай байгуулсан гэрээг цуцалсан бөгөөд улмаар ийнхүү цуцалснаас “Говь Повер” ХХК Чингэлтэй дүүргийн шүүхэд 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдөр нэхэмжлэл гарган нийт 7,413,055,365 төгрөгийг гаргуулж “Говь Повер” ХХК-д олгуулахаар шүүхэд хандсан байна.

Энэ асуудал нь олон нийтийн хараа хяналтаас далдуур хийгдсэн бөгөөд улмаар "Говь Повер" ХХК буюу эхнэр Г.Уянга нь Эрдэнэс таван толгой ХК буюу нөхөр Г.Дэнзэнтэйгээ шүүх дээр "эвлэрч", Чингэлтэй дүүргийн шүүхээр 2013 оны 10 сарын 16-ны өдөр “Эрдэнэс таван толгой” ХК-иас 4,835,164,509 төгрөгийг “Говь Повер” ХХК-д олгуулахшийдвэр гаргуулан авчээ. 17 тэрбумын луйвар хийгээд л, илчлэгдэнгүүт нь нэг ч төгрөгний ажил улсад хийгээгүй байж хохирлоо гээд л 4.8 тэрбумыг улсын хөрөнгөнөөс "хулгайлчихаж". Өөрөө өөртэйгээ шүүх дээр эвлэрээд шүү!!!

Enkhbayar Battumur