Бага наснаасаа эхэлж дуу дуулан олны танил болсон К.Номинжин үеийнхэн дундаа мэдлэг боловсролоороо дээгүүрт ордог.

15-хан насандаа “Чиний эзгүйд” киноны дууг дуулан уянгалаг хоолойгоороо нэг хэсэгтээ үеийнхэнээ байлдан дагуулж байсан тэрээр сүүлийн хэдэн жил урлагаас хөндийрчээ. Харин түлхүү ажиллах болсон салбар нь Цагаан хоолтнуудыг дэмжих ажил аж.

Тэрээр өөрийгөө цагаан хоолтон гэдгээ зарлан энэ төрлийн олон арван ажил хийдэг. Түүнчлэн Улаанбаатар Цагаан хоолтнуудын гэр бүл хүртэл байгуулаад амжжээ. Түүнийг Universe Best Song-2010 тэмцээний шилдэг оролцогч Соёмбо гэх залуутай хайр сэтгэлийн холбоотой гэж ярьдаг. Соёмбогийн хувьд тэрээр мөн цагаан хоолтон нэгэн аж.

Энэ жил 23 настай Цагаан хоолны дэглэмдээ үнэнч дуучин бүсгүй мал амьтны амь хороохыг эрс эсэргүүцдэг бөгөөд өөрийн өмссөн хар хүрмээ хиймэл арьс хэмээн тайлбар хийж өмсдөг гэнэ лээ. ...